“ДЭЛХИЙН БАНК”-НЫ ТӨСЛИЙН АЖИЛТАН Д.БАТЗУЛ: УЛС ОРНЫГ ТАНИУЛАХ ГОЛ САЛБАР НЬ УРЛАГ ЮМ

Дэлхийн банк 189 орны гишүүнчлэлтэй, жилд хоёр удаа тэдгээрээс хоёр орон сонгож урлагийн үзэсгэлэн гаргадаг ажээ. Энэ удаад АНУ-ын Вашингтон Ди Си хотын Дэлхийн банкны төв байранд 4-р сарын 15-наас 6-р сарын 07 хүртэл “Урлагаар шинэчлэхүй” Монголын өв соёлыг таниулах уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэхээр болжээ.
2016, 2017 он дараалан Монголын элчин сайдын яам, “United Mongolia” ТББ болон хэсэг хүмүүстэй хамтран “Монголын соёлын өдрүүд”-ийг Дэлхийн банканд зохион байгуулсан. Түүнээс үүдээд тэдэнд Монголын өөр олон зураач, уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг гаргах санаа төрсөн аж. Тийнхүү хоёр жил араас нь хөөцөлдөж, өргөдөл гаргаж, бүх материалуудаа бэлдэж, Дэлхийн банканд ажилладаг Монголчуудын дэмжлэгээр энэ ажил биеллээ олох боломж бүрдсэн байна.
Үүнийг санаачилсан Дэлхийн Банк”-ны төслийн ажилтан Д.Батзул хэлэхдээ “Монгол бол зөвхөн уул уурхай баялгийн орон биш, харин аялал жуулчлал, боловсрол, урлагийн салбараар дэлхийд өрсөлдөх чадвартай. Түүнчлэн урлаг, боловсрол бол нийгмийн тэргүүлэгч, улс орныг таниулах гол салбар нь байдаг. Хэрэв эдгээр салбарыг дэмжвэл улсын эдийн засгийг солонгоруулах, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэлээ.
Мөн энэ үзэсгэлэнг амжилттай зохион байгуулах нь Монголын зураач урчуудын уран бүтээлийг дэлхийн том зах зээл дээр арилжих гүүр болох юм. Одоогоор уг үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид тодорхойгүй байна. Шаардлагын хувьд 2-р сарын 28 хүртэл дэлхийн банк руу уран бүтээл, материалаа явуулсны дараа бид 3-р сард шүүгээд уран бүтээлчдээ тодруулна. Дэлхийн банкны Монгол дахь веб сайтан дээр дэлгэрэнгүй мэдээлэл оржээ.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг дараах [email protected]д хандаж аваарай.

Leave a Reply

Close Menu
×
×

Cart